Эх үрсийн баяраар хэлтсийн албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч баярлууллаа.

Хэлтсээс "Эх үрсийн баяр" зохион байгуулах комисс томилогдон Хэлтсийн нийт албан хаагчдын 57 хүүхдэд "Эх үрсийн баяр"-ын гарын бэлэг гардуулж, аймгийн төвийн албан хаагчдын 26 хүүхдийг хэлтсийн байранд хүлээн авч дунд нь мэндчилгээ, насны ангилалаар хөгжөөнт тоглоом зохион байгуулан ялагчидад нь гарын бэлэг гардуулж, өргөмжлөлөөр шагнав.