Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан онлайн сургалтыг тус хэлтэс нь 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд нийт 87 хэсэгт ажиллах 90 итгэмжлэгдсэн ажилтан бүрэн 100 хувийн ирцтэй оролцлоо.
Уг сургалтыг сумдын 77 итгэмжлэгдсэн ажилтанд онлайн хэлбэрээр /УБЕГ-аас эрх авч ZOOM програмаар/ 09:00-15:00 цагийн хооронд, аймгийн төвийн нийт 13 итгэмжлэгдсэн ажилтанг заалны зохион байгуулалтаар онцгоай байдлын үед баримтлах дэглэмийг бүрэн хангуулж 16:00-19:40 цагийн хооронд тус тус амжилттай зохион байгууллаа.
УБЕГ-аас ирүүлсэн хөтөлбөрийн дагуу хэлтсээс сургалтын хөтөлбөрийг батлаж, хөтөлбөрийн дагуу УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Өнөртуяа хяналт тавьж, Хэлтсийн дарга /Чүлтэмжамц/, улсын ахлах бүртгэгч /Арвижих/, аймгийн Тагнуулын хэлтсийн мэргэжилтэн /Бат-Орших/ нар холбогдох хичээлийг зааж, асуусан асуултанд хариулт өгч, итгэмжлэгдсэн ажилтнуудтай гэрээ байгуулан нууцын баталгаа гаргуулан ажиллалаа.