Монгол Улсын Их Хурлын сонгуулиар улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан эрх зүйн онлайн сургалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан онлайн сургалтыг тус хэлтэс нь 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.