НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 79 жил, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Бүртгэлийн ажилтны өдрийг 2019.11.28-29-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр 2019.11.28-ны өдөр нийт Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдыг хамруулан 3 төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулж аваргуудыг шалгарууллаа. Спортын арга хэмжээг дартс /эрэгтэй эмэгтэй төрлөөр/, Ширээний теннис /Эрэгтэй эмэгтэй төрлөөр/, Гар бөмбөгийн тэмцээн /холимог баг/-аар тус тус зохион байгуулж

Дартсын тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байр Д.Гансүх, 2-р байр М.Бат-Эрдэнэ, 3-р байр Б.Дашням, Дартсын эмэгтэй төрөлд 1-р Э.Түвшинзаяа, 2-р байр Ү.Дэлгэрмаа, 3-р байр Ж.Батцэцэг шалгарч, Ширээний теннисны эрэгтэй төрөлд 1-р байр Х.Нэргүй, 2-р байр Г.Гантулга, 3-р байр М.Аръяачойжил, Теннисны эмэгтэй төрөлд 1-р байр Б.Отгончимэг, 2-р байр Я.Арвижих, 3-р байр С.Баянаа тус тус шалгарсан. Гар бөмбөгийн тэмцээнд 1-р байр Б.Алтанбагана ахлагчтай баг тамирчид, 2-р байр Г.Гантулга ахлагчтай баг тамирчид, 3-р байранд Б.Рэнцэндорж ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч багийн нийт дүнгээр Г.Гантулга ахлагчтай баг тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.

  

Мөн хүндэтгэлийн арга хэмжээг 2019.11.29-ны өдөр зохион байгуулж УБЕГ-ын шагнал "Хүндэт өргөмжлөл"-өөр Бигэр сумын улсын бүртгэгч Б.Одонтуяа, "Жуух бичиг"-ээр Баян-Уул сумын улсын бүртгэгч Д.Отгонтуул, Алтай сумын улсын бүртгэгч Н.Гүндэгмаа, Жаргалан сумын улсын бүртгэгч Х.Нэргүй, Цогт сумын улсын бүртгэгч Ж.Батцэцэг, Дарив сумын улсын бүртгэгч Б.Дашням,  Төгрөг сумын улсын бүртгэгч С.Сарангэрэл, Эрдэнэ сумын улсын бүртгэгч Б.Хүрлээ, Байгууллагын тэргүүний ажилтанаар Чандмань сумын улсын бүртгэгч Ү.Дэлгэрмаа шалгарч шагналыг Хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц гардуулан баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.