ХЭЛТСИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАСГИЙН ДАРГА, УЛСЫН АХЛАХ БҮРТГЭГЧ Я.АРВИЖИХ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ "АЛТАН ГАДАС ОДОН"-ГООР ШАГНАГДЛАА

Тус хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Я.Арвижих нь Төрийн байгууллагад 30 жил тасралдгүй ажилласан бөгөөд Улсын бүртгэлийн салбартаа нийт 20 гаруй жил ажилласан хөдөлмөрийг нь төр үнэлж Төрийн дээд одон медаль болох "Алтан гадас одон"-оор шагнагдлаа. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олноос нь Я.Арвижихдаа шагнагдсан явдалд нь баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь аз жаргал хүсье.

ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсийн шинэ жилийн арга хэмжээ 2019.12.24-ны өдөр "Ентүм" ресторант зохион байгуулагдлаа. Шинэ жилийн арга хэмжээнд хэлтсийн үйл ажиллагааныхаа алдаа оноог дүгнэж, байгууллагын шилдгүүдээ тодруулан азын сугалаа явууллаа. Хэлтсийн "Жуух бичиг"-ээр хэлтсийн 8 албан хаагчийг шагнаж, улсын бүртгэгч Б.Амгаланг тэтгэвэртээ гарч байгааг холбогдуулан хүндэтгэл үзүүллээ. 

БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДОТООД ЖУРАМ, ДУНДЫН САНГИЙН ЖУРМАА ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 79 жил, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан нийт албан хаагчдын дунд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн одоогийн байдал, тулгарч буй хүндрэл хэрхэн шийдвэрлэх талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн уг сургалтаар хэлтсийн "Дотоод журам"-ыг шинэчлэн батлаж, дундын сангийн журмаа шинэчлэн баталлаа.

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Улсын бүртгэлийн хэлтсийн контор Алтай хот, Есөнбулаг сум, аймгийн ЗДТГ-ын III байр, 2 давхар

Утас : 90484103 

 

Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 9.00 - 18.00 цаг Бямба, Ням амарна. 

И-мэйл хаяг : govi-altai@burtgel.gov.mn

Вэб сайт : http://burtgel.go.gov.mn/

Фэйсбүүк хаяг: Govi-Altai aimgiin ulsiin burtgeliin heltes