УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР АХЛУУЛСАН 16 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ ИРЖ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажил хийгдэж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааний төлөвлөгөө, хэлтсийн даргын үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай ажил болох сумдыг бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холбох ажлыг "Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус аймгийн Тайшир, Халиун, Цээл, Цогт, Чандмань, Эрдэнэ, Бигэр сумдыг 2019.08.23-2019.08.30-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ. Холболтын ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын инженер Н.Гансүх, хэлтсийн мэдээлэл технологийн ажилтан Э.Баатарсүрэн нар хийж гүйцэтгэлээ. Ингэснээр Говь-Алтай аймгийн хэмжээнд 7 сум бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдож, сумын иргэд бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Улсын бүртгэлийн хэлтсийн контор Алтай хот, Есөнбулаг сум, аймгийн ЗДТГ-ын III байр, 2 давхар

Утас : 90484103 

 

Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 9.00 - 18.00 цаг Бямба, Ням амарна. 

И-мэйл хаяг : govi-altai@burtgel.gov.mn

Вэб сайт : http://burtgel.go.gov.mn/

Фэйсбүүк хаяг: Govi-Altai aimgiin ulsiin burtgeliin heltes