Тус хэлтсийн шинэ жилийн арга хэмжээ 2019.12.24-ны өдөр "Ентүм" ресторант зохион байгуулагдлаа. Шинэ жилийн арга хэмжээнд хэлтсийн үйл ажиллагааныхаа алдаа оноог дүгнэж, байгууллагын шилдгүүдээ тодруулан азын сугалаа явууллаа. Хэлтсийн "Жуух бичиг"-ээр хэлтсийн 8 албан хаагчийг шагнаж, улсын бүртгэгч Б.Амгаланг тэтгэвэртээ гарч байгааг холбогдуулан хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 79 жил, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, Бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан нийт албан хаагчдын дунд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн одоогийн байдал, тулгарч буй хүндрэл хэрхэн шийдвэрлэх талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн уг сургалтаар хэлтсийн "Дотоод журам"-ыг шинэчлэн батлаж, дундын сангийн журмаа шинэчлэн баталлаа.