Дэлхий нийтээр тархаад байгаа covid19 вирусын халдвараас сэргийлэхийг дор бүрнээ өөрсдийн авч болох бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ. Үүний дагуу тус Хэлтсийн захиргаанаас улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний заал, албан хаагчдын өрөө, архив, коридор, шат гээд байрны бүхийл хэсгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг аймгийн мэргэжлийн байгууллага болох ГОЦ-оор хийлгүүллээ. Албан хаагч бүр өөрсдийн хувийн ариун цэврийг сахиж ЭМБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.
2020 оны 01 сарын 14-ны өдөр хэлтсээс сумдын улсын бүртгэгч нарт онлайн хурал зохион байгуулж хурлаар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн талаар болон ХАСХОМ, 2 сарын 1-ний өдрөөр шилжилт хөдөлгөөн түр зогсоохтой холбогдуулсан яаралтай арга хэмжээ авах талаар мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.