Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг
Аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн үйлчилгээний болон тэмдэгтийн хураамжийн дансны дугаар
Аймгийн нэр Банкны нэр Дансны дугаар
1 Архангай УБХ Төрийн банк 180000005122 үйлчилгээний хураамж
180000280968 тэмдэгтийн хураамж
3 Баян-Єлгий УБХ Төрийн банк 29140003722 үйлчилгээний хураамж
29140003723 тэмдэгтийн хураамж
3 Баянхонгор УБХ Төрийн банк 23210002768 үйлчилгээний хураамж
23210002766 тэмдэгтийн хураамж
4 Булган УБХ Төрийн банк 120000085567 үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж
5 Говь-Алтай УБХ Төрийн банк 240000123924 үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж
240000123943 лавлагааны данс
6 Говьсїмбэр УБХ Төрийн банк 300200022117 үйлчилгээний хураамж
300200025981 тэмдэгтийн хураамж
7 Дархан-Уул УБХ ХААН банк 5046293702 үйлчилгээний хураамж болон тэмдэгтийн хураамж
8 Дорноговь УБХ Голомт банк 5405006780 үйлчилгээний хураамж
Төрийн банк 281500054913 тэмдэгтийн хураамж
9 Дорнод УБХ Голомт банк 4705006689 үйлчилгээний хураамж
Хаан банк 5422106150 тэмдэгтийн хураамж
10 Дундговь УБХ Төрийн банк 220000113314 энгийн, 220000181518 яаралтай үйлчилгээний хураамж
220000113314 тэмдэгтийн хураамж
11 Завхан УБХ Төрийн банк 170000060132 үйлчилгээний хураамж
170000087165 тэмдэгтийн хураамж
12 Орхон УБХ Төрийн банк 130000070615 үйлчилгээний хураамж
1310000801704 тэмдэгтийн хураамж
13 Өвөрхангай УБХ ХААН банк 5540599680 үйлчилгээний хураамж
Төрийн сан 1019000941 тэмдэгтийн хураамж
14 Ємнєговь УБХ Төрийн банк 210000093088 үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж
15 Сїхбаатар УБХ Төрийн сан 120012008 үйлчилгээний хураамж
Төрийн банк 27000015398 үйлчилгээний хураамж, 27000035913 тэмдэгтийн хураамж
Голомт банк 5900000046 үйлчилгээний хураамж, 5900001074 тэмдэгтийн хураамж
16 Сэлэнгэ УБХ Төрийн банк 15000008451 үйлчилгээний хураамж
15000008453 тэмдэгтийн хураамж
Голомт банк 43200000688 үйлчилгээний хураамж
4320000690 тэмдэгтийн хураамж
17 Төв УБХ Төрийн банк 319900076831 үйлчилгээний хураамж
319900076853 тэмдэгтийн хураамж
18 Увс УБХ Төрийн сан 150012008 үйлчилгээний хураамж
150000941 тэмдэгтийн хураамж
19 Ховд УБХ Голомт банк 5605000916 үйлчилгээний хураамж
5601001563 тэмдэгтийн хураамж
20 Хөвсгөл УБХ Голомт банк 4905002581 үйлчилгээний хураамж
4905009737 тэмдэгтийн хураамж
21 Хэнтий УБХ Төрийн сан 180012008 үйлчилгээний хураамж
181700952 тэмдэгтийн хураамж
22 УБЕГазар Голомт банк 1410004701 тэмдэгтийн хураамж
1410004702 үйлчилгээний хураамж
Төрийн банк 106000002476 тэмдэгтийн хураамж
106000002468 үйлчилгээний хураамж
1 Сонгинохайрхан Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
Улаанбаатар хотын банк 2601025964 тэмдэгтийн хураамж
2 Сүхбаатар Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
1410004701 тэмдэгтийн хураамж
3 Хан-Уул Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
Улаанбаатар хотын банк 2603030351 тэмдэгтийн хураамж
4 Баянгол Төрийн банк 1165004534 үйлчилгээний хураамж
2602035640 тэмдэгтийн хураамж
5 Баянзүрх Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
Улаанбаатар хотын банк 2609006065 тэмдэгтийн хураамж
6 Багануур Төрийн банк 1165004534 үйлчилгээний хураамж
Голомт банк 4605100341 тэмдэгтийн хураамж
7 Багахангай Төрийн банк 1165004534 үйлчилгээний хураамж
300700019085 тэмдэгтийн хураамж
8 Налайх Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
Төрийн банк 106000002468 үйлчилгээний хураамж
312500516494 тэмдэгтийн хураамж
Хаан банк 5749909360 тэмдэгтийн хураамж
Хас банк 5001204004 тэмдэгтийн хураамж
9 Чингэлтэй Голомт банк 1165004534 үйлчилгээний хураамж
1410004701 тэмдэгтийн хураамж
Барьцаалбарын загвар, маягтыг бөглөх санамж
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээний төрөл, байршил

Д/Д

Нэр

Үйл ажиллагаа

1

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Аймаг,нийслэл дүүргийн болон анхан шатны нэгжийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах , үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэрэг , архивын цаасан нотлох баримт материалыг цахимжуулах , цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
  • Газар, үл хөдлөх хөрөнгө, барилга орон сууцыг биет бус байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулах тогтолцоо бий болгох болон эд хөрөнгийн арилжаа , солилцоог баталгаажуулах үйл ажиллагааг боловсронгүй болгох ажлыг зохион байгуулах;
  • Иргэд, хууль хяналтын байгууллага, хуулийн этгээдээс ирсэн албан бичиг, лавлагаа , өргөдөл, хүсэлтэнд хариу төлөвлөж шийдвэрлэх;
  • Орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаах, нэгтгэх, хүчингүйд тооцуулах тушаалын төслүүдийг боловсруулж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
  • Цахим хаягаар/burtgel.mn/ болон Засгийн газрын 1111төв,1800-1890 утсанд ирсэн иргэдийн өргөдөл гомдолд хариу өгч шийдвэрлэх;
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах ;

2

Нийслэлийн улсын бүртгэлийн газар

  • Дүүрэг, хорооны бүртгэлийн болон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
  • Дүүргүүдийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаах, нэгтгэх, хүчингүйд тооцуулах тушаалын төслүүдийг боловсруулж,эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
  • Засгийн газрын 1111 төв, 1800-1200 утсандирсэн иргэдийн өргөдөл гомдолд хариу өгч шийдвэрлэх;
  • Иргэд, хууль хяналтын байгууллага, ААН-с ирсэн албан бичиг, лавлагаа , өргөдөл, хүсэлтэнд хариу төлөвлөж шийдвэрлэх;

3

Дүүргийн бүртгэлийн

хэлтэс

  • Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хийх;
  • Иргэд, хууль хяналтын байгууллага, хуулийн этгээдээс ирсэн албан бичиг, лавлагаа , өргөдөл, хүсэлтэнд хариу төлөвлөж шийдвэрлэх;
  • Иргэдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх;

4

Хороо

  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн материалын бүрдүүлбэрболон бүртгэлийн талаарх зөвлөгөө өгөх;

Барьцаалбарын загвар маягт
Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/ тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна/
  • Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж - 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна./
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц /автозогсоол/-ыг захиалбан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
  • Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг уг орон сууцыг барисан иргэн, аж ахуй нэгжээс авна./
  • Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ны план зураг
  • Тэмдэгтийн хураамж, эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувь
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт багтаан бүртгэнэ.
Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
  • Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
  • Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
  • Газрын эзэмших эрхий гэрчилгээ хуулбар
  • Газар эзэмших гэрээний хуулбар
  • Кадастрын зураг эх хувь./Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
  • Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 цагаан цаасан дээр нааж тайлбар бичих, 2 ба түүнээс дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол тус тусад нь, мөн нэг фото зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Барилгын давхруудын план зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг
  • Үүсгэн байгуулагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна
  • Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
Хоёр. Иргэний бүрдүүлэх баримт бичиг:
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэтийг бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
  • Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар
  • Газар эзэмших гэрээний хуулбар
  • Кадастрын зураг эх хувь./Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
  • Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг./А4 цаасан дээр нааж тайлбар бичих, бүртгэлд хоёр ба түүнээс дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол тус тусад нь, мөн нэг фото зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Барилгын батлагдсан ажлын зураг, схем
  • Барилгын давхруудын план зураг
  • Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна.
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
Арилжих гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Арилжих гэрээ /арилжих гэж буй эд хөрөнгө оршин байгаа аль нэг дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
  • Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Зээлийн болон барьцааны гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
  • Гэрээнд барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол барьцаалбарын эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс 0.05% , Яаралтай бол 0.1%
  • Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөг, яаралтай 10.000 төгрөг
  • Барьцаалбар: энгийн 3000 төгрөг, яаралтай 6000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Худалдах – худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Худалдах-худалдан авах гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний болон татварын хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Бэлэглэх гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь / эх хувь, гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана./
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.
Албадан дуудлага худалдаагаар эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь / Гэрчилгээг эх хувиар хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана./
  • Худалдан авсан өмчлөгч, хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн акт
  • Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт
  • Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, албан бичиг/эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгийн түрээсийн гэрээг /санхүүгийн түрээсийн гэрээ/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Түрээсийн гэрээ / гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 10.000 төгрөг, Яаралтай бол 20.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд, үйлчилгэээний хураамж тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байна./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөг, Яаралтай бол 16.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл /Эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх/
  • Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөг, Яаралтай бол 16.000 төгрөг/
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход бүрдүүлэх баримт бичиг
  • Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл / өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
  • Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан сонин /эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
  • Мэдүүлэг бөглөнө.
Гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно. Гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр Мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.
Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход бүрдүүлэх баримт бичиг
  • Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл /өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна./
  • Гэмтээсэн гэрчилгээ /эх хувь /
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
  • Өргөдөл /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
  • Үйлчилгээний хураамж : - Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг.
  • Хураангуй лавлагаа 1000 төгрөг, Яаралтай бол 2000 төгрөг.
  • Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай 1000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар
  • Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/
  • Газар эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйлчилгээний хураамж: 10000төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.
Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
  • Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.
Сервитутын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж: 10000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.
Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
  • Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  • Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд бүрдүүлэх баримт бичиг
Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
  • Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйлчилгээний хураамж : 5000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
  • Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоход үнэ төлбөргүй.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлахад бүрдүүлэх баримт бичиг
  • Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  • Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаахад бүрдүүлэх баримт бичиг
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаалгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
  • Өмчлөгчийн өргөдөл /өргөдөлд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаалгах болсон хуулийн үндэслэлийг тодорхой бичнэ. Өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна./
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь
  • Үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Хайлт