Гадаад паспорт

16 буюу түүнээс дээш насны иргэн гадаад паспорт шинээр авахад бүрдүүлэх материал
  • Иргэний үнэмлэх;
  • 3.5х4.5 см хэмжээтэй цээж зураг 3 хувь;
  • Төлбөр төлсөн баримт.

Жич: Гадаад паспорт захиалагч өөрийн биеэр ирнэ.

16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал
16-аас доош насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөс:
  • 16-аас доош насны иргэний төрсний гэрчилгээ; /эх хувь,хуулбар/
  • Хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх;/эх хувь, хуулбар/
  • Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон шийдвэр; /эх хувь, хуулбар/
  • 3.5х4.5 см хэмжээтэй цээж зураг 3 хувь;
  • Төлбөр төлсөн баримт.
Гадаад паспорт дахин авахад бүрдүүлэх материал
  • Иргэний цахим үнэмлэх
  • 3% цээж зураг/сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй байх /
  • Төлбөр төлсөн баримт

Жич: Өмнө авсан гадаад паспортыг авч ирнэ.

Гадаад паспортын сунгалт хийлгэхэд бүрдүүлэх материал
  • Иргэний цахим үнэмлэх
  • Өмнө нь авсан гадаад паспорт
  • Төлбөр төлсөн баримт

Жич: Гадаад паспортын хугацааг тасралтгүй сунгах бөгөөд тасралтгүй сунгасан хугацааны төлбөрийг төлнө.

Гадаад паспорт хүчингүй болгох тохиолдлууд
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан
  • Паспортод улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан
  • Паспортын эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдсөн, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн. /мэс ажилбар хийлгэсэн тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт авчрах/

Дээрх тохиолдолд улсын бүртгэгчид шууд хандана.

Харин дор дурдсан тохиолдолд хяналтын улсын байцаагчаар тухайн паспортыг хүчингүйд тооцуулсаны дараа улсын бүртгэгчид хандан гадаад паспортыг захиална. Үүнд:

  • Эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, эсхүл регистрийн дугаар өөрчилсөн
  • Гадаад паспортаа гэмтээсэн
  • Гадаад паспортаа гээсэн, үрэгдүүлсэн
  • Гадаад паспортын үг , үсэг, бичлэг болон зурагт хууль бусаар засвар хийсэн
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад паспортыг хүчингүйд тооцсон
Гадаад паспортын сунгах үйлчилгээний үнэ хураамж

Төлбөрийг Голомт банкны дараах дансанд төлнө.

Зориулалт

Дансны дугаар

Мөнгөн дүн

Хүлээн авагч

Сунгалт 1 жил

Төрийн банк
240000123962

2000

УБХэлтэс

Тэмдэгтийнхураамж

Хаан банк
5315640063

2500

Татварын хэлтэс

Нийт төлбөр

4500

Сунгалт 2 жил

Төрийн банк
240000123962

4000

УБХэлтэс

Тэмдэгтийн хураамж

Хаан банк
5315640063

2500

Татварын хэлтэс

Нийт төлбөр

6500

Сунгалт 3 жил

Төрийн банк
240000123962

6000

УБХэлтэс

Тэмдэгтийн хураамж

Хаан банк
5315640063

2500

Татварын хэлтэс

Нийт төлбөр

8500

Сунгалт 4 жил

Төрийн банк
240000123962

8000

УБХэлтэс

Тэмдэгтийн хураамж

Хаан банк
5315640063

2500

Татварын хэлтэс

Нийт төлбөр

10500

Сунгалт 5 жил

Төрийн банк
240000123962

10000

УБХэлтэс

Тэмдэгтийн хураамж

Хаан банк
5315640063

2500

Татварын хэлтэс

Нийт төлбөр

12500

Гадаад паспортын шинээр авах үнэ хураамж

Үндэсний энгийн гадаад паспортыг 5 жилийн хугацаатай олгоно.

Төлбөрийг Голомт банкны дараах дансанд төлнө.

Зориулалт

Дансны дугаар

Мөнгөн дүн

Хүлээн авагч

Паспорт 5 жил

Голомт-4
1401001081

18800

ОӨУБЕГ

Тэмдэгтийн хураамж

Хаан банк
5315640063

5000

Татварын хэлтэс

Бичилтийн хураамж

Голомт-4
1401001218

8700

ТИТАН ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Нийт тєлбєр

32500

Гадаад паспортын зургийн стандарт
  • Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3.2х3.6 хэмжээтэй, нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух чихний хэсэг ил гарсан байх
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх
  • Зургийн өнгө тод, өнгөний ялгарал сайн, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй, малгай өмсөөгүй, нүдний шилгүй байх
  • Зэвсэгт хүчин, цагдаа, төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай зураг авахгүйлахгүй байх
  • Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт /мэс ажилбар хийгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай байх
  • Цээж зураг нь олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ICAO/-ын стандартын шаардлагыг хангасан байна.
Гадаад паспортын үйлчилгээтэй холбогдох эрх зүйн актууд
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль,
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль,
  • Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журам”,
  • “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан хэлэлцээр,
  • Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 онд байгуулсан хэлэлцээр болон бусад актуудыг удирдлага болгон дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
  • Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 сарын 09 ны өдрийн А/549 тоот тушаалаар батлагдсан “Улсын бүртгэл, статистикийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”

Хайлт