16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл
Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно. Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх
  • Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
  • Үйчилгээний үнэ -18300 /Үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Төрийн банкны 240000310647 дансанд, Тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг Татварын хэлтсийн Хаан банкны 5315640063 тоот дансанд тус тус тушаасан байна./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрынхаа сумын улсын бүртгэгчид  хандана.

Иргэний бүртгэлийн үйлчилгээний төрөл, байршил

Улсын бүртгэлийн хэлтэс

Хаана

 

 

1

Гадаад паспорт шинээр захиалах, сунгалт хийлгэх, Лавлагаа авах

Гаалийн хорооны 1-р давхарт байрлах ИБТасаг

 

 

2

Төрөлт, Гэрлэлт, Үрчлэлт, Нас баралт, Гэрлэлт цуцлалт, Овог нэр өөрчлөлт, Шилжилт хөдөлгөөн, Иргэний цахим үнэмлэх захиалах, иргэний цахим үнэмлэхний олголтын бүртгэл

Есөнбулаг сумынх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд,
Бусад сумдад ЗДТГ-т

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

Иргэний үнэмлэх дахин олгох бүртгэл

Иргэний үнэмлэхийг дахин авахад

  • Дүүргийн бүртгэлийн  хэлтэст очиж, иргэний үнэмлэх дахин авах өргөдлийн маягт авч бөглөнө.
  • Торгууль төлсөн баримт /хаясан үрэгдүүлсэн, гэмтээсэн/
  • Төлбөр төлсөн баримт
  • ТҮЦ машинаар захиалах тохиолдолд бүртгэлийн хэлтэст биечлэн ирэх шаардлагагүй.

Иргэний үнэмлэхийн  хүчинтэй хугацааг сунгах

  • Төлбөр төлсөн баримт
  • Дүүргийн бүртгэлийн хэлтэст биечлэн очиж зургаа  шинээр авхуулан, хурууны хээгээ өгнө.

16  насанд хүрсэн иргэн иргэний үнэмлэх анх удаа авахдаа

  • Төлбөр төлсөн баримт
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрын сумын улсын бүртгэгчид хандана
Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал
  • Хүсэлт /ИУБ-31 маягт/
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Үнэ -18300 /Үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Төрийн банкны 240000310647 дансанд, Тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг Татварын хэлтсийн Хаан банкны 5315640063 тоот дансанд тус тус тушаасан байна./
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрынхаа сумын улсын бүртгэгчид хандана
Иргэний үнэмлэх огт авч байгаагүй иргэнд иргэний үнэмлэх шинээр олгох
  • Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
  • Иргэний паспорт / улаан /
  • Оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг
  • Үнэ -18300 /Үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Төрийн банкны 240000310647 дансанд, Тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг Татварын хэлтсийн Хаан банкны 5315640063 тоот дансанд тус тус тушаасан байна./
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрынхаа сумын улсын бүртгэлийн ажилтанд хандана.
Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл./ Хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн /
Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад төв суурин газарт  15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор хандан үнэ төлбөргүй бүртгүүлнэ.
Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхэд
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах / УБХ-ийн ИБТ-аас /
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх
  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ
  • Иргэний баримтын архивын лавлагаа./Гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/
  • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох,сэтгэц, сүрьеэ /
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеээр оршин суугаа  газрын сумынхаа улсын бүртгэлийн ажилтанд хандана.
Гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгүүлэхэд
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Гэрлэлт сэргээж буй хосууд өөрийн биеээр өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсд 14 хоногоос доошгүй хугацаанд хандана.
Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлэхэд:
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Гэрлэлт цуцлуулж буй хосууд өөрийн биеээр өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсд 14 хоногоос доошгүй хугацаанд хандана.
Эцэг тогтоосны бүртгэлд бүртгүүлэхэд
  • Шүүхийн шийдвэр
  • Эцэг, эх хамтран гаргасан өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлэхэд
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өргөдөл
  • ЦЕГ-ын тодорхойлолт
  • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлол
  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • 0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөхөд:
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан хүсэлт
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж  гарсаны дараа бүртгэл тухайн сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Үрчилсний бүртгэлд бүртгүүлэхэд
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл
  • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Үрчлэн авагч болон  үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
  • Үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/
  • Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг эх өөрсдийн биеээр байна
  • Гэрчилгээний үнэ 2500 /Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123956 тоот дансанд тушаах/
Өөрийн оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж гарсаны дараа хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр  сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Нас барсны бүртгэлд бүртгүүлэхэд
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу  түүний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
  • Иргэний үнэмлэх./Нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/
Бүртгүүлэхээр ирэх иргэн иргэний үнэмлэхтэйгээ  өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэхэд
  • Иргэний үнэмлэх  /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
  • Үнэ -2500 /Нийслэл хот руу шилжихэд 5000 төгрөг, Аймаг руу шилжихэд 2500 төгрөг, Аймаг дотор шилжихэд 1500 төгрөгийг Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны 240000123935 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг Татварын хэлтсийн Хаан банкны 5315640063 тоот дансанд тушаасан байна./
Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бүртгүүлнэ. Харин түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.
Иргэний бүртгэлийн үйлчилгээ
Иргэний шинэчилсэн бүртгэл нь иргэний регистрийн дугаар дээр үндэслэн хүн бүрт үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний төрөлтийн болон иргэний үнэмлэх, оршин сууж буй хаягийн бүртгэлийг баталгаажуулж буй явдал юм. Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдана. —
  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үнэгүй
Өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Хайлт