Архивын үйлчилгээ

Төрсний гэрчилгээний лавлагаа авахад
  • тухайн иргэний овог нэр, регистрийн дугаар
  • төрсний гэрчилгээ / хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар /
  • төрсөн газар / таныг төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрыг засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх /
  • төрүүлсэн эхийн овог, нэр / төрүүлсэн эхийн овог нэр хэзээч өөрчлөгддөггүй /
  • хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа /, хэнээс хэнд үрчлэгдэж  байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
  • хэрэв та овог, нэр солигдож байсан бол хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
  • хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл  авах
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг / эх / тогтоосны бүртгэлийн, овог, эцгийн нэр, нэр өөрчсний бүртгэлийн лавлагаа авах бол
  • төрсний гэрчилгээ
  • иргэний үнэмлэх
  • анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх
  • хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн, эцгээр овоглосон эсвэл овог ,нэр сольсон тухай мэдэх  / үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх /

Хураамж:  Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол
  • гэрлэгсдийн иргэний /үнэмлэх / цахим, овог нэр, регистрийн дугаар
  • гэрлэлт бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • хэзээ , хаана гэрлэлтээ бүртгүүлсэн нь тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ авч ирэх

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа авах бол
  • гэрлэлт цуцлуулагсдын иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
  • гэрлэлт цуцлалтыг бүртгүүлсэн он, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг

Шаардлагатай тохиолдолд гэрлэлтийн баталгааны дугаар, хэзээ хаана батлуулсан мэдээлэл эсвэл шүүхийн шийдвэрийн хуулбар

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Нас барсны бүртгэлийн лавлагаа авах бол
  • нас барагчийн иргэний үнэмлэх / овог нэр, регистрийн дугаар /
  • нас барсныг бүртгүүлсэн он,сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • 1988 оны 5 дугаар сараас өмнө нас барсан хүний хувьд овог, нэр, нас, хэзээ, хаана нас барсан тухай мэдээллийг үнэн зөв мэдэх
  • нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр нь байгаа бол авч ирэх

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авах бол

1-р /ХААТР/ маягтын лавлагаа

Цагаатгалын нөхөн олговорын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд   лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Төрөл садны лавлагаа
  • лавлагаа гаргуулах хүмүүсийн төрөл садныг нотлох төрсний гэрчилгээ
  • иргэний үнэмлэх, регистрийн дугаар
  • бусад холбогдох мэдээлэл

    Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.
Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол
  • гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
  • урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
  • хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ

Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлэх иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно.

Гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 6 сарын дараа олгож болно.

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Төрсний бүртгэлд бүртгэлгүй лавлагаа авах бол

Регистрийн дугаартай холбогдолтой лавлагааг олгоход
  • лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
  • төрсний гэрчилгээ

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 1000 төгрөг тушаана уу.

Цахим үнэмлэхний лавлагаа авахад
  • Тухайн иргэний  овог нэр,
  • Регистрийн дугаар

Хураамж: Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн банкны  240000123943 тоот  дансанд 5000 төгрөг тушаана уу.

Оршин суугаа хаягийн болон гадаад паспортын лавлагаа авахад
  • Тухайн иргэний овог нэр
  • Регистрийн дугаар
Хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас лавлагаа, мэдээлэл авахад
Хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэрэг, мэдээллийн сангаас лавлагааг хэнд, ямар хэлбэрээр олгодог вэ?
  1. Хуулийн этгээдийн бүртгэлийн архив нь хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэрэг, мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд болон хууль хяналтын байгууллагын хүсэлтээр лавлагаа мэдээлэл болон бичиг баримтын хуулбарыг олгоно.
  2. Лавлагаа, мэдээллийг дэлгэрэнгүй болон хураангуй байдлаар хүссэн мэдээллийн талаар бичгээр болон холбогдох баримт бичгийн хуулбар хэлбэрээр олгоно.
 Дэлгэрэнгүй мэдээллийг хэн авах вэ?
  1. тухайн мэдээлэлд холбогдох этгээд өөрөө бичгээр хүсэлт гаргасан эсхүл итгэмжлэлээр зөвшөөрсөн
  2. хууль,  хяналтын болон тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралтай лавлагаа мэдээллийг  авна.
  3. эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөлч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалхад шаардлагатай лавлагаа мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтанаар дамжуулан авна.
Хураангуй мэдээлэлд ямар мэдээлэл агуулагдах вэ?
  1. тухайн хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх;
  2. тухайн хуулийн этгээд татан буусан эсэх;
  3. тухайн хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн байдлын талаар мэдээлэл агуулагддаг.
Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт дахь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага,  этгээдэд олгоно.
Хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан нь лавлагааг ажлын 5 хоногт, хуулбарыг ажлын 1-3 хоногт  багтаан олгоно.  Баримтын хуулбар хувьд “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэг дарж  олгосон огноо, хуулбар олгосон албан тушаалтны нэр, гарын үсгээр баталгаажуулж олгоно.
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авахад
Иргэний хувьд:
  • Өргөдөл;
  • Мэдүүлгийн хуудас /банкнаас авна/;
  • Иргэний үнэмлэхний хуулбар.
Байгууллагын хувьд:
  • Албан бичиг;
  • Мэдүүлгийн хуудас /банкнаас авна/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Бусад этгээдээр төлөөлүүлж байгаа бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл хавсарган.
 
Хайлт