ХЭЛТСИЙН БАЙРАНД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

Дэлхий нийтээр тархаад байгаа covid19 вирусын халдвараас сэргийлэхийг дор бүрнээ өөрсдийн авч болох бүхий л арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ. Үүний дагуу тус Хэлтсийн захиргаанаас улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний заал, албан хаагчдын өрөө, архив, коридор, шат гээд байрны бүхийл хэсгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг аймгийн мэргэжлийн байгууллага болох ГОЦ-оор хийлгүүллээ. Албан хаагч бүр өөрсдийн хувийн ариун цэврийг сахиж ЭМБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.

СУМДАД ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 01 сарын 14-ны өдөр хэлтсээс сумдын улсын бүртгэгч нарт онлайн хурал зохион байгуулж хурлаар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн талаар болон ХАСХОМ,  2 сарын 1-ний өдрөөр шилжилт хөдөлгөөн түр зогсоохтой холбогдуулсан яаралтай арга хэмжээ авах талаар мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Улсын бүртгэлийн хэлтсийн контор Алтай хот, Есөнбулаг сум, аймгийн ЗДТГ-ын III байр, 2 давхар

Утас : 90484103 

 

Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 9.00 - 15.00 цаг Бямба, Ням амарна. /Онцгой горимын үеэр/ 

И-мэйл хаяг : govi-altai@burtgel.gov.mn

Вэб сайт : http://burtgel.go.gov.mn/

Фэйсбүүк хаяг: Govi-Altai aimgiin ulsiin burtgeliin heltes