БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ ӨДРӨӨР НИЙТ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Хэлтсээс "Бүртгэлийн ажилтны өдөр"-тэй холбогдуулан нийт албан хаагчдыг хамруулан тайлан төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд мөн эрх зүйн талаарх сургалтыг 2017.11.23-ны өдөр зохион байгуулж явууллаа. Сургалтаар "Төрийн их ой санамж" киног нийт албан хаагчдад бүрэн эхээр нь үзүүлж сурталчиллаа. Сургалтанд хэлтсийн нийт 17 албан хаагч 18 сумын улсын бүртггэгч оролцохоос Цогт, Төгрөг, Хөхморьт, Чандмань сумын улсын бүртгэгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлөгдөж нийт 31 албан хаагч хамрагдаж сургалт үр дүнтэй болж өнгөрлөө. Сургалтаар 2017 оны санхүүгийн тайлан явцын талаар ахлах нягтлан бодогч Б.Алтанбагана, хамтын сангийн талаар улсын бүртгэгч Р.Лхамдулам, хүний нөөц туслах аж ахуйн талаар хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц,  цахимжуулалтын үйл ажиллагааны явц, цаашид анхаарах асуудлын талаар цахимжуулалтын багийн ахлагч Б.Лхамжаргал нар тус тус мэдээлэл хийлээ.

 

Хайлт