АЙМГИЙН ГАЗРЫН АЛБАТАЙ ХАМТРАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

 

 Тус хэлтэс нь 2019.10.28-өдөр аймгийн ГХБХБГазартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд  хэлтсийн  дарга Г.Чүлтэмжамц, Хяналтын улсын байцаагч М.Аръяачойжил, ЭХЭБТасгийн дарга Б.Энхзаяа, улсын бүртгэгч П.Алтанцэцэг, Д.Оюунчимэг нар ГХБХБГ-ын  Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхболд, Кадастрын мэргэжилтэн М.Ариунсэлэнгэ нар

оролцож газрын бүртгэлтэй холбогдох тулгамдаж буй дараах асуудлуудаар мэдээлэл солилцож зөвлөлдлөө.

-Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл хэрхэн явагдаж буй явц байдал

-Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн  эрх зүйн үндэс болох захирамж  шийдвэртэй холбогдох алдаа зөрчлүүд

-Кадастрын мэдээллийн сангийн үнэн зөв байдал

-Аймгийн хэмжээний хаягжуулалтын явц, хаягжуулалтын хууль журмын хэрэгжилт

-Газар эзэмших ашиглах эрхийн өргөдөл хүсэлтийг  дундын  мэдээллийн санд  хэрхэн илгээх, программ хангамжийн алдаа зөрчлийг арилгах

-Газрын харилцааны мэргэжилтнүүдийн ажлын чанар, үр дүнг сайжруулах, зөвлөмж  мэдээллээр хангах

-Байгууллага хоорондын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх

Уулзалтын үр дүнд бүртгэлийн явцад гарч буй газрын эрхтэй холбоотой алдаа зөрчлийг арилгах, дахин давтахгүй байх,  холбогдох захирамж шийдвэрүүд хууль эрх зүйн шаардлага хангасан байх, газрын кадастрын хаягийн сан зөрүүгүй, үнэн зөв байх, газрын харилцааны мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, мэдээлэл зөвлөмжөөр тогтмол хангах, 2  байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулахад  анхаарч хамтран ажиллахаар тохиролцлоо.