"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1043 тоот тушаалын дагуу тус хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион явуулж нийт 15 албан хаагч хамрагдав. Нээлттэй өдөрлөгөөр иргэдэд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, мөрдөгдөж бус хууль тогтоомж болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж үйлчилгээний танхимд байрлах дэлгэцээр шторк явуулж, аймгийн “Алтай радио”-д 5 минутын мэдээлэл хийлээ.

Өдөрлөгийн үеэр  Иргэн, Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаа болон Улсын бүртгэлийн хууль, тогтоомжуудыг сурталчлан мэдээлэл хийж, дэлгэрэнгүй агуулга бүхий гарын авлага материал тарааж ажиллаа.

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 8 иргэний  мэдүүлэг хүлээн авч 4 мэдүүлгийг газар дээр нь шийдвэрлэв. Иргэний бүртгэлийн чиглэлээр хүсэлт гаргасан 6 иргэнд лавлагаа олгов.

 Мөн тус хэлтсийн үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллага, албан тушаалтан, мэргэжилтэнтэй уулзаж ажил үйлчилгээг чанартай, үр дүнтэй, түргэн шуурхай явуулах талаар заавар зөвлөмж өгч, мэдээлэл хийж иргэдийн дунд улсын бүртгэлийн түүхэн замнал, хууль тогтоомжийн  хүрээнд асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулж азтан шалгаруулав.

Улсын бүртгэлийн багц хууль, тогтоомжийн талаар ард иргэд, хуулийн этгээдэд мэдлэг мэдээлэл өгч,  ажил үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой, үр дүнтэй ажил боллоо.

Мөн 10 сарын 26-ны өдөр Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэгтэй хамтран аймгийн “Ардын дуу бүжгийн Алтай чуулга”-т  Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж нийт 300 гаруй иргэдэд Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, мөрдөгдөж буй хууль журмуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ арга хэмжээний үеэр иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Нээлттэй өдөрлөгт Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Золжаргал, Б.Тэрбиш, Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Ж.Мөнхжаргал, аймгий Улсын бүртгэлийн хэлтсийн ЭХЭ-ийн бүртгэлийн тасгийн  дарга, улсын ахлах бүртгэгч Б.Энхзаяа, Хяналтын улсын байцаагч М.Аръяачойжил, Мэдээлэл технологийн ажилтан Э.Баатарсүрэн нар хамтран ажиллав.