ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОД ТАРИХ ӨДРӨӨР МОД ТАРИЛАА

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг.

Зарлигт дурдсанаар:

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ зарлигийн дагуу тус хэлтэс нь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан мод тарих үйл ажиллагаанд хэлтсийн нийт 10 албан хаагч хамрагдаж, нийт 30 ширхэг улиас мод тарьлаа.