Тус хэлтэст "АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА" АЯНЫ ТУГИЙГ 2019.06.10-2019.06.17-НЫ ӨДРҮҮДЭД АЯЛУУЛЖ ДАРААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан "Архигүй-Алтайчууд" хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд "АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА" уриан дор байгууллага, аж ахуй нэгжид туг, дэвтэр аялуулах шийдвэр гарсаны дагуу аймгийн Татварын хэлтсээс хүлээн авч тус хэлтэст  2019.06.10-2019.06.17-ны өдрүүдэд аялуулж дараагийн байгууллагад шилжүүлэн өглөө. Туг, дэвтэр аялах хугацаанд төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.

  1. Уг арга хэмжээний дагуу хэлтсээс төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлууллаа.
  2. Туг дэвтэр аялах хугацаанд архинаас хамааралтай 1 иргэнийг хүлээн авч бичиг баримтжуулах ажлыг зохион байгууллаа.
  3. Сургалт сурталчилгаа:
  • УБЕГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасан “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр” сургалт хийлээ.
  • Хэлтсийн албан хаагчдад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор н.Мөнхбат “Архидан согтуурахын хор уршиг болон, архинаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр мэдээлэл өглөө. Нийт хэлтсийн 16 албан хаагч хамрагдсан.
  • Сумдын улсын бүртгэгч нарт “Архидан согтуурахын хор уршиг болон, архинаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр онлайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 35 албан хаагч хамрагдсан болно.
  • Аймгийн Цагдаагийн газрын хошууч Болормаагаас архины хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл болон гарын авлага материал авч олшруулан иргэдэд тараасан бөгөөд мэдээллийн самбарт байршуулж иргэдэд сурталчилан ажиллалаа.
  • “Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлынхаа мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын govi-altai.gov.mn, хэлтсийн www.burtgel.go.gov.mn цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан ажиллалаа.