Тус хэлтэст "АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА" АЯНЫ ТУГ АЯЛАЖ БАЙНА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан "Архигүй-Алтайчууд" хөтөлбөрийг

хэрэгжүүлэх ажлын хүрээнд "АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА" уриан дор байгууллага, аж ахуй нэгжид туг, дэвтэр аялуулах шийдвэр гарсаны дагуу тус хэлтэст 2019.06.10-2019.06.17-ны өдрүүдэд аялуулахаар боллоо. Уг арга хэмжээний дагуу хэлтсээс төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулан ажиллаж байна.