АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ОНЛАЙН ХУРАЛ БОЛЛОО

Архивын ерөнхий газраас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагаас зохион байгуулсан

"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийн дүгнэх үзүүлэлт, анхаарах асуудлын талаар зохион байгуулсан цахим сургалтад байгууллагын дарга нар, Төрийн архивын ажилтнууд, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд, нийт 105 ажилтан хамрагдаж, оролцлоо.Сургалтаар улсын үзлэгийн зарим асуудлын талаар асууж тодрууллаа. Уг сургалтад тус хэлтсийн дарга, бичиг хэргийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтан нар хамрагдлаа.