Хууль сурталчлах ажил явагдаж байна

УБЕГ-ын даргын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн №1/1490 тоот чиглэлийн дагуу Улсын бүртгэлийн багц хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмуудыг иргэн, хуулийн этгээдэд таниулах, сурталчлах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд ажиллах ажлын хэсгийг хэлтсийн даргын тушаалаар байгуулж төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу ажлуудыг явуулж байна.

Хууль сурталчлах ажлыг аймгийн төвийн албан байгууллагуудад 5 сарын 1-нээс эхлэн хийж байгаа бөгөөд  хуваарийн дагуу сургалтууд зохион байгуулж байна. 5 сарын 5-нд аймгийн Боловсрол соёлын газрын 10 албан хаагчдад, мөн өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн 20 албан хаагчдад, 5 сарын 7-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 19 алба хаагчдад, Онцгой байдлын газрын 32 албан хаагчдад тус тус  хууль сурталчлах ажлыг зохион байгуулж мэдээлэл хийн гарын авлага брошур тарааж ажиллалаа.