УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОРОН НУТГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО

"УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОРОН НУТГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ" 2019.03.01-2019.03.02 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Сургалтыг УБЕГ-н Тамгын газрын дарга Г.Цолмонгоор ахлуулсан

5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд сургалтын гол зорилго нь Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Орон нутгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад Улсын бүртгэлийн багц хууль, Төрийн албан тухай /шинэчилсэн найруулга/ болон бусад холбогдох журам, улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлуудаар чиглэл өгөхөд оршино. Уг сургалтанд аймгийн төвийн 16, сумын 20 бүртгэгч нийт 36 албан хаагч хамрагдсан. Сургалтаар олон эргэлзээтэй байсан асуудлуудын талаар хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтонд хүрсэн үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтаар хамгийн гол шийдвэрлэсэн нэг зүйл нь сумдыг онлайн хэлбэрт шилжүүлэх төслийн ахлагч уг багт орж ажилласан бөгөөд төслөөр аймгийн төвийн 2 нэгж, 6 сумыг онлайнд бүрэн холбох  байсныг УИХ-ын гишүүн,  Хууль зүйн байнгын хорооны дарга Раднаасэд онцгой байдлын зөвлөгөөнөөр аймагт ирсэнтэй холбогдуулан уулзалт хийж, уулзалтанд танилцуулж аймгийн Засаг дарга Гансэлэм дэмжин үлдсэн бүх сумдыг онлайн хэлбэрт шилжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр тус аймгийн нийт 18 сум, 2 тосгон бүгд онлайн хэлбэрт шилжилж, бүртгэлийн үйлчилгээ сайжирч иргэдийг чирэгдүүлэх асуудал байхгүй болох сайн талтай юм.