"Хуульчийн про боно өдөр-2019" өдөрлөг 05 сарын 01-нд зохион байгуулагдав

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,1,6 дахь хэсэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 86 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,

хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчилах зорилготой "Хуульчийн про боно өдөр-2019" өдөрлөг Монгол Улс орон даяар жил бүрийн 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулагдахаар болсонтой холбогдуулж тус аймгийн төв талбайд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж тус хэлтэс уг арга хэмжээнд бүртгэлийн багц хууль, холбогдох бусад хуулийн талаар иргэдэд зөвлөгөө мэдээллээ өгч ажиллалаа. Иргэний бүртгэлийн чиглэлээр нийт 27 иргэнд, эд хөрөнгийн чиглэлээр 19 иргэнд, хуулийн этгээдийн чиглэлээр 8 иргэнд тус тус зөвлөгөө мэдээлэл өгч, брошур, гарын авлага материал тарааж ажилласан.